Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Их, дээд сургуулийн төлбөрт зориулагдаж намар ₮440-460 тэрбумын цалингийн зээл гарч байна"

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсад 147,393 оюутан 88 их, дээд сургуульд суралцдаг тоон мэдээллийг Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас өгсөн.

Цаашид шаардлага хангасан их, дээд сургуультай байх бодлого барьж байгаа гэдгийг салбарын сайд Л.Энх-Амгалан дурдсан юм. 

Мөн тэрбээр "Их, дээд сургуульд дөрвөн жил сурахад дунджаар 12-15 сая төгрөг зарцуулж байна. Ингэхдээ оюутнууд төлбөрөө ихэвчлэн зээлээр гаргадаг. Дээр дурдсан 140,000 гаруй оюутан нь сургуулийнхаа төлбөрийг төлөхөд ойролцоогоор 3-3.5 сая төгрөгийг арилжааны банкуудаас эцэг эхийнхээ цалингийн зээл, тэтгэврийн зээлээр авдаг.

Тодруулбал, 440-460 тэрбум төгрөгийн цалингийн зээл намар гарч байна. Их хэмжээний зээл гардаг ч эргээд төлбөр төлөөд сурсан оюутнууд маань ажлын байргүй болдог асуудал бий. Тиймээс их, дээд сургуульд тавих шаардлагыг өндөр болгох нь чухал" гэдгийг ярилаа.