Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Их, дээд сургуулиудын мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийг цөөлж, 1,656 болгосон. Цаашид их, дээд сургуулиудыг эрэмбэлнэ"

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Боловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ)-наас дээд боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Өнгөрсөн хичээлийн жилд их, дээд сургуулиуд 2,564 хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж байсан бол 908 хөтөлбөрийг хүчингүй болголоо. Ингэснээр 1,656 хөтөлбөр хүчин төгөлдөр хэрэгжих юм.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд ойрын жилүүдэд манай улсад 39 мянган инженер техникийн ажилтан шаардлагатай байна. Гэтэл энэ чиглэлд өнгөрсөн таван жилд 14,874 мэргэжилтнийг бэлтгэжээ. Өнгөрсөн таван жилд 55,736 оюутныг эрх зүй, бизнес, нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр бэлдэж төгсгөсөн. Хөтөлбөрийн шинэчлэл, сайжруулалтын дараа энэ бүх гажуудал засагдах юм. Цаашид их, дээд сургуулиудыг эрэмбэлнэ. Бас зарлана. Их дээд сургуулийн буруу тогтолцоог засаж залруулах зайлшгүй шаардлага бий. 

Мөн Их, дээд сургуулиудын хотхон барих ТЭЗҮ-ийн ажлууд эхэлсэн.

Цаашид нэгдүгээр курсдээ хөдөө орон нутагт сураад, хоёр гуравдугаар курсдээ Улаанбаатарт сурах. Улаанбаатар хотод сурч байгаа оюутнууд үлдсэн хоёр жилээ хөдөө орон нутагт мэргэжлээрээ суралцах 1+3, 1+2, 2+1 гэсэн шаталсан тогтолцооны хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломж бүрдэж байна" гэв. 

БИЧЛЭГ:

https://www.facebook.com/iKonNews/videos/840953843518032/?t=0