Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын юанийн төлбөр тооцооны дэлхийн гурав дахь том зах зээл ОХУ болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

ОХУ нь Хятадын эх газрын гадна төлбөр тооцоондоо юань ашигладаг дэлхийн гурав дахь том зах зээл болжээ.

Өнгөрсөн сард Оросын банк, компаниуд дэлхийн юанийн гүйлгээний 4 хувийг дангаараа гүйцэтгэсэн болохыг Ройтерс агентлаг SWIFT сүлжээний статистик дээр үндэслэн мэдээлсэн байна.

Зургадугаар сард энэ хэмжээ 1.42 хувь байсан бол Украины дайн эхэлсэн хоёрдугаар сард тэгтэй тэнцэж байжээ.

Юанийн нийт гүйлгээний 73.8 хувийг Хонконг, 6.4 хувийг Их Британи эзэлж, эхний хоёр байрыг эзэлсэн байна.

Эдгээр нь дэлхийн санхүүгийн томоохон төвүүд юм.

Харин Орос улсын хувьд Украины дайнтай холбоотой олон улсын  эдийн засгийн хоригийн улмаас гадаад төлбөр тооцоондоо доллар, евро ашиглах боломжгүй болсон нь нөлөөлж байна.

Хятадын юань олон улсын төлбөр тооцоонд ашиглагддаг тав дахь том валют болсон нь энэ судалгаанаас бас харагджээ.

Эхний дөрвөн байрыг америк доллар, евро, фунт стерлинг, иен эзэлсэн байна.

 

Эх сурвалж: Reuters