Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

“Улаанбаатар үндэсний хоолны өдөрлөг”-ийг Сүхбаатарын талбайд маргааш зохион байгуулна

П.Зоригт, IKON.MN
2022 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

“Улаанбаатар үндэсний хоолны өдөрлөг”-ийг Сүхбаатарын талбайд маргааш буюу наймдугаар сарын 20-нд зохион байгуулна.

Тус өдөрлөгт хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд олон төрлийн хоолыг шинээр санаачлан хийж, хоолны цэсээ шинэчлэн оролцох аж.

Өдөрлөгийн үеэр Арт гэр, мастер тогооч нар монгол үндэсний хоол хийж, үзүүлбэр үзүүлэх бөгөөд олон нийтэд тухайн хоолны цэсээ танилцуулахаар төлөвлөжээ. Мөн аж ахуйн нэгжүүд үндэсний үйлдвэрлэлийн нэрийн бүтээгдэхүүн, үндэсний төрөл бүрийн хоол, зууш амттаны үнэгүй амталгаа бэлтгэж, хямд үнээр иргэдэд үйлчлэх юм.

“Улаанбаатар үндэсний хоолны өдөрлөг”-ийг 2013 оноос хойш “UB food festival” нэрээр зохион байгуулж ирсэн. Өнгөрсөн онд цар тахлын улмаас цахимаар зохион байгуулсан байдаг. Уг өдөрлөг нь монгол үндэсний хоолны соёлыг гадаад, дотоодын иргэд, жуулчдад таниулан, сурталчлах, иргэдийн эрүүл зөв хооллолтын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, гудамжны хоолны соёлыг түгээн дэлгэрүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой.
зураг
 

 

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар