Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

САНААГАА ХӨГЖҮҮЛ, ШАГНАЛАА АВ, БИЗНЕСЭЭ ЭХЛҮҮЛ @48 ЦАГТ

ikon.mn
2022 оны 8 сарын 19
Сурталчилгаа
зураг
 

Дижитал шилжилт бүхий л салбарт шинэчлэлийг авчирч, ялангуяа уламжлалт бизнесүүдийг “бут ниргэж” байгаа энэ үед байгууллага, хувь хүн бүрийн тэсч үлдэх арга нь инноваци юм. Харин инновацын үндсэн суурь нь шинэ санаа гэдгийг тогтоосон.  Тиймээс дэлхийн хаа сайгүй л инноваци, шинэ санааг эрэлхийлж, тэдгээрийг хөгжүүлэн чамбайруулж эдийн засаг, нийгэмд шинэ үнэ цэнийг бүтээх арга хэрэгслүүдийг өргөнөөр ашиглах болсон. Тэдгээр аргачлалуудын хамгийн түгээмэл нь идеатон юм.

ИДЕАТОН гэж юу вэ?

“Идеатон бол олон талын ур чадвар, сонирхол бүхий хүмүүс нэгдэн нийлж, тодорхой асуудлыг оношлон, түүнийг шийдвэрлэх хамгийн боломжит, ашигтай шийдлийг эрж олох эрчимтэй процесс юм. Идеатоны төгсгөлд шүүгчид хамгийн шилдэг санаа, шийдлийг шалгаруулж,  ирээдүйтэй гэж үзсэн төслүүд нь дараачийн бизнес хөгжүүлэлтийн замналдаа ордог байна.”

Бүтээлч, мэдээллийн технологид сонирхолтой хувь хүн, багуудын шинэ санааг туршлагатай менторуудын тусламж дэмжлэгтэйгээр хөгжүүлж, цаашдын төлөвлөгөө, зураглалыг нь гаргах зорилгоор МСтарс Хаб болон Саммит Компютер Технологи компаниуд хамтран нийт 10,000,000 төгрөгийн шагналын сантай "Ideate IN 48" идеатоныг зарлаж байна. 

Идеатоны хөтөлбөр:

  • Бүртгэл 2022.08.22-ны өдөр хаагдана.
  • Багууд 2022.08.24-25-ны өдрүүдэд буюу 48 цагт санаагаа хөгжүүлж, ажиллана.
  • Ялагчийг 2022.08.26-нд тодруулж, шагнал гардуулна.

Танд САНАА байгаа л бол ЯГ ОДОО БҮРТГҮҮЛ. Бусдыг нь бид чиглүүлнэ.

Шүүгчид, менторууд, удирдамж зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу?