Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хөрөнгө Оруулагч Үндэстэн хамтын нээлттэй ХОС нь Хаан Банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 8 сарын 18
Сурталчилгаа
зураг
 

Ард Менежмент ҮЦК ХХК-ийн үүсгэн байгуулж буй удаах сан Хөрөнгө Оруулагч Үндэстэн хамтын нээлттэй ХОС нь ХААН Банктай хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. Уг сан нь дотоодын төдийгүй дэлхийд үнэ цэнтэй, шилдэг компаниудад хөрөнгө оруулалт хийж ажиллахаар зорьж буй мэргэжлийн хөрөнгө оруулалтын сан юм. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд банк, санхүүгийн салбартаа тэргүүлэгч, санхүүгийн ухаалаг арга хэрэгсэл, бүтээгдэхүүн үйлчилгээгээр түүчээлэгч, найдвартай систем, аюулгүй байдлын баталгааг санал болгож буй Хаан Банктай сангийн хөрөнгийг хадгалах, холбогдох бүртгэл тооцоог хийх, хяналт тавих зэрэг хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар Кастодиан үйлчилгээний гэрээнд гарын үсэг зурлаа. 

зураг
 

Хөрөнгө Оруулагч Үндэстэн хамтын ХОС нь Санхүүгийн Зохицуулах Хорооноос үүсгэн байгуулах зөвшөөрлөө авсан бөгөөд үйл ажиллагаандаа үндэсний хууль, тогтоомжийг мөрдөн ажиллахын зэрэгцээ олон улсын жишиг, стандартыг нэвтрүүлэхийг эрмэлзэж байна.

Та бүхэн Хөрөнгө Оруулагч Үндэстэн хамтын ХОС-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар бидэнтэй холбогдоно уу.

Хаяг: Сэнтрал Тауэр 17 давхар, Сүхбаатарын талбай, СБД, Улаанбаатар хот, Монгол Улс

И-мэйл хаяг: info@ardmanagement.mn

Вэб хуудас: Ardmanagement.mn

Утас: +(976) 7707 8282, +(976) 8989 2264

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.