Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Нийслэлд стандартын шаардлага хангасан түрээсийн 19 байранд 9,580 сурагчийг шилжүүлж сургана"

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

2022-2023 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 750 мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцана.

Жил бүр 40 мянга орчим хүүхэд сургуулиа дүүргэн, төгсдөг бол нэгдүгээр ангид элсэгчдийн тоо 80 орчим мянгад хүрч буй. Иймд зарим сургууль дээр гурван ээлжид шилжих магадлал үүсдэг. Тухайлбал, нийслэлийн 41 сургуульд хэт өндөр ачаалал үүсэхээр байгааг холбогдох албаныхан тооцоолж, хэрхэн зохицуулах талаар ажиллаж байгаа юм. 

Энэ тухай Боловсролын Ерөнхий Газрын дарга Т.Ням-Очир "Улаанбаатарын 20 сургуулийн дотоод зохион байгуулалт, бүлэг дүүргэлт, багшийн хүрэлцээ хангамж зэргийг тооцоолсноор дотоод нөөц бололцоонд нь тулгуурлан засвар тохижилтыг нь хийж, хичээллүүлэхээр болсон. Мөн одоогоор эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан түрээсийн 19 байранд 9,580 хүүхдийг шилжүүлж сургахаар болоод байгаа. Үлдэж буй сургуулиудын асуудлыг өнөөдөр, маргаашдаа багтаан шийдвэрлэнэ" гэлээ. 

Түүнчлэн Орхон аймагт нэг сургуулийн барилга ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул татан буулгаж, сурагчдыг нь түрээсийн байранд шилжүүлнэ. Харин бусад аймагт гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүсэхгүйг албаны хүн хэлэв.

ВИДЕО:

https://fb.watch/eZEfIE3faQ/