Уншиж байна ...

"Үндэсний цахим шуудангийн системийн гол давуу тал нь иргэн төртэйгөө, төр нь иргэнтэйгээ шууд харьцах боломжтой"

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам(ЦХХХЯ)-наас үндэсний цахим шуудангийн системийн талаар хэлэлцжээ.

Энэ талаар Цахим Хөгжил, Харилцаа Холбооны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан "Үндэсний цахим шуудангийн систем өнөөдрөөс нээгдэж байна. 16-аас дээш настай хүмүүс И-Монголиагаар дамжуулж цахим хаягтай болгож байгаа.

Өнөөдрийн байдлаар манай улсад 3.8 сая хүн ухаалаг гар утас хэрэглэж байгаагаас 1.5 сая нь И-Монголиаг ашиглаж байгаа. Үндэсний цахим шуудангийн системийн гол давуу тал нь иргэн төртэйгөө, төр нь иргэнтэйгээ шууд харьцах боломжтой.

Жишээлбэл, одоогоор 61 мянган хүний гадаад паспортын хугацаа дууссан байна. Эдгээр иргэнд таны гадаад паспортын хугацаа дууссан байна гэх мэдээллийг и-мэйлээр илгээнэ.

Мөн 4,950 хүний иргэний үнэмлэхний хугацаа дуусаж байгаа тул уг мэдээллийг нь илгээх юм. Энэ мэтчилэнгээр төрийн үйлчилгээг цахимаар хүргэх тогтолцоонд шилжиж байна" гэлээ. 

Одоогоор И-Монголиа системд төрийн 680 гаруй үйлчилгээ орсон байна. Харин орон нутгийн үйлчилгээнүүдийг холбох ажил үргэлжилж байгаа юм. 

Үндэсний цахим шуудан систем нэвтэрснээр иргэдийн татвар төлөх хугацаа, тусгай зөвшөөрлийн хугацааг ч мөн мэдээлэх юм байна. Ингэснээр үүсэж болзошгүй эрсдэл, хүндрэлээс сэргийлнэ хэмээн албаны хүн хэлэв. 

ВИДЕО:

https://fb.watch/eYeWshH-BQ/