Уншиж байна ...

СТАТИСТИК: Он гарснаас хойш анх удаа нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэв

А.Төгөлдөр, iKon.mn
2022 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний статистикийн хорооноос 2022 оны эхний долоон сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцууллаа.

Гадаад худалдааны тухайд, оны эхний долоон сарын байдлаар нийт экспортын хэмжээ 37 хувиар буюу 1.7 тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна. Мөн импорт 24 хувиар буюу 924 орчим сая ам.доллароор нэмэгджээ. Ингэснээр Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 1.7 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 800 сая гаруй ам.доллароор нэмэгдсэн үзүүлэлт юм.

Түүнчлэн он гарснаас хойш анх удаа нүүрсний экспортын хэмжээ өнгөрсөн онтой харьцуулахад нэмэгдсэн байна. Тодруулбал, Монгол Улс оны эхний долоон сарын байдлаар 11 сая тонн нүүр экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 700 мянган тонноор нэмэгдсэн үзүүлэлт болж байна.

Харин экспортын биет хэмжээний хувьд төмрийн хүдэр болон газрын тосны биет хэмжээ буурчээ. Ерөнхийдөө экспортын өсөлтийн дийлэнх хувийг түүхий эдийн үнийн өсөлт бүрдүүлсэн байна.

Импортын хувьд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 924 сая ам.доллароор нэмэгджээ. Энэхүү өсөлтийн шалтгаан нь авто бензин, суудлын автомашин, дизелийн түлшний импорт өссөнтэй холбоотой аж.