Уншиж байна ...

Хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан "Код бичих охидын хөтөлбөр - 2022" өнгөрсөн Баасан гарагт хаалтаа хийлээ

ikon.mn
2022 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Энэ жилийн хөтөлбөрт Монгол Улсын өнцөг булан бүрээс 1500 охин бүртгүүлснээс 21 аймаг, 9 дүүргээс 50 охиныг сонгон шалгаруулж, хоёр сарын хугацаанд код бичих ур чадвар олгох, англи хэл, хувь хүний хөгжлийн вакуумжуулсан сургалтад хамрагдлаа.

Хаалтын үйл ажиллагааны үеэр 50 охин 13 багт хуваагдаж, өөрсдийн сурсан мэдлэгээ баталгаажуулан, хөгжүүлсэн бүтээлүүдээ харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын байгууллагууд болон гадаадын зочид төлөөлөгчдөд танилцуулсан юм.

Энэ удаагийн хөтөлбөрийн онцлох бүтээлээр Увс аймгийн оролцогч У.Сүндэръяа, Архангай аймгийн оролцогч Т.Цовоо, Говь-Алтай аймгийн оролцогч Б.Элбэгзаяа нарын бүтээл шалгарлаа.

Түүнчлэн хөтөлбөрийн ивээн тэтгэгч ONDO.brand Баянзүрх дүүргийн оролцогч Б.Ингад 2022-2023 оны хичээлийн жилийн туршид хэрэглэх үнэгүй дата бэлэглэлээ.

Мөн Golomt Bank -ийн зүгээс Орхон аймгийн оролцогч Э.Энхмаа, Сүхбаатар аймгийн оролцогч А.Мичидмаа, Төв аймгийн оролцогч Б.Номин-Эрдэнэ нарын бүтээлийг урамшуулж, гарын бэлэг гардуулсан юм.

SKYtel компанийн зүгээс хөтөлбөрт хамрагдсан бүх охидод 100GB дата -г бэлэглэлээ.

Харин хөтөлбөрийг дэмжиж, оролцсон МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн ахлах багт Б.Батням багшаар ахлуулсан баг хоёр сарын хугацаанд хөдөлмөрлөсөн, манлайлал үзүүлсэн охидод мөнгөн урамшуулал олгосон юм.

Код бичих охидын хөтөлбөртэй хамтран ажиллаж, хоёр сарын хугацаанд охидод код бичих ур чадвар олгож буй н МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн ахлах багт Б.Батням багшаар ахлуулсан багт талархал илэрхийлье.

Мөн хөтөлбөрийг дэмжиж, хамтран ажиллаж буй ONDO.brand, ICT Group, Tapatrip, Unitel, SKYtel, Khan Bank, Golomt Bank, Мэдээлэл холбооны сүлжээ компани -н хамт олонд талархал илэрхийлье.

зураг
 
зураг
 
зураг