Уншиж байна ...

Г.Цэнгүүн: Оюутны хичээл зүтгэлийг сургууль дэмжин, зөв чиглүүлдэг байх нь чухал

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 8 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг

“СИТИ” Их сургуулийн Ахисан түвшний сургуулийн захирал доктор /Ph.D/ Г.Цэнгүүнтэй ярилцлаа.

-Та БНХАУ-ын Цинхуа их сургуулийг төгссөн. Ямар мэргэжлээр төгссөн бэ?

Намайг Г.Цэнгүүн гэдэг. Би 2019 онд БНХАУ-ын Цинхуа их сургуулийг Менежмент ба инженеринг мэргэжлээр төгсөж, докторын зэргээ хамгаалсан. Монголд ирээд мэргэжлийнхээ дагуу барилгын компанид гүйцэтгэх захирал, хэд хэдэн төслийн менежерээр ажиллаж байна. Мөн Монголд ирснээсээ хойш өөрийн сурсан мэдсэнээ оюутан залуучууддаа түгээх үүднээс хувийн ууган их, дээд сургуулиудын нэг “СИТИ” Их сургуульдаа Ахисан түвшний сургуулийн захирлаар ажиллаж байна.

-Олон Улсын нэр хүнд бүхий сургуульд амжилттай сурах нь хүн бүрийн мөрөөдөл. Одоо цагт өөрөө хичээвэл боломж маш их болж. Энэ талаар таны бодол.

Би анх бакалавраасаа эхлээд Хятадад сурсан. Магистраа дүүргэчхээд ер нь Хятадын топ сургуульд өөрийгөө сориод үзье гэсэн бодолтойгоор Бээжингийн их сургууль болон Цинхуа их сургуульд бүртгүүлж байсан. Энэ хоёр сургуульд бүртгүүлэхэд хамгийн гол нөлөөлсөн зүйл бол сурлагын амжилт болон судалгааны ажил, бүтээлээс гадна суралцахын хажуугаар идэвхтэй оролцдог байсан нийгмийн ажил, тэмцээн, уралдаанууд. Мэдээж үүний хажуугаар сургуульд бүртгүүлэхдээ өгдөг CV болон суралцах төлөвлөгөө, эсээ бас их чухал байсан. Докторт суралцах хугацаандаа судалгааны ажилдаа анхаарч, гадаад, дотоодын сэтгүүлд арав гаруй судалгааны нийтлэлээ нийтлүүлж, олон улсын төсөл дээр хамтран ажилласан бөгөөд үүний хүчинд докторын зэргээ амжилттай хамгаалж чадсан. Энэ бүх судалгааны ажилд удирдагч багш, сургууль маань их дэмждэг байсан.

Одоо Монголд ирээд харахад манай монгол оюутнууд гадаадын их сургуульд суралцах боломжтой болсон байна. Мөн их, дээд сургуулиуд ч гадаадын сургуулиудтай хамтран ажилладаг, хамтарсан хөтөлбөр, сургалтуудыг зохион байгуулдаг болсон байна. Манай “СИТИ” Их сургууль Европын Холбооны дээд боловсролын тэтгэлэгт солилцооны “Erasmus Mundus Mobility Asia” хөтөлбөрийн Монгол Улс дахь албан ёсны түнш байгууллага. Өөрөөр хэлбэл “СИТИ” Их сургуулийн оюутнууд болон төгсөгчид Европын сургуулиудад урт, богино хугацаанд тэтгэлэгтэй суралцах боломжтой гэсэн үг. Бид эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, шилдэг судалгааны ажил болон нийтлэлүүдийг шагнаж урамшуулан, өөрсдийн сэтгүүлдээ үнэ төлбөргүй нийтлэн гаргах зэргээр оюутнуудын судалгааны ажлыг дэмжихэд гол анхаарал хандуулж байна. Энэ хэрээр ч оюутнууд маань зөвхөн мэргэжил эзэмшихээс гадна өөрийн хувь хүний хөгжилд илүү анхаарч, бүтээлч, хувьсан өөрчлөгдөх чадвартай мэргэжилтэн болон бэлтгэгдэж байна. Оюутны хичээл зүтгэлийг дэмжин тусалж, зөв чиглүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ гэдэг тухайн хүнд олгож буй маш том боломж юм.

-Дэлхийн их, дээд сургуулиуд орчин үед юунд илүү анхаарал хандуулж байгаа вэ? Танай сургууль энд хэр нийцэж ажиллаж байна.

Их сургуулиудыг судалгааны ажлын нэр хүнд, хэвлэл нийтлэл, эш татсан илтгэл, гадаад, дотоод оюутны төгсөгчдийн тоо, өндөр боловсролтой багш, профессор, гадаад харилцааны ажлуудаар дүгнэдэг. Манай сургууль нь оюутан залуусынхаа судалгааны ажлыг дэмжихийн тулд өөрсдийн “СИТИ-SCIENCE” эрдэм шинжилгээ, судалгааны сэтгүүлээ улирал тутам гаргадаг. Сэтгүүл маань Парис хотод байрладаг ISSN төвд бүртгэгдэж, олон улсын стандарт дугаарыг албан ёсоор авч онол, практикийн хувьд тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны онол, арга зүйн үүднээс шийдвэрлэх арга замыг тодорхойлох, түүний ололтыг амьдралд нэвтрүүлэх, аливаа эрдэм шинжилгээний бүтээлийг хөхүүлэн дэмжихэд нийтлэлийн бодлогоо чиглүүлж байна. Мөн манай сургуульд олон улсын болон үндэсний шилдэг их сургуульд суралцсан, судалгаа, шинжилгээний ажлын арвин туршлагатай багш, мэргэжилтнүүдийг урьж, сургалт болон судалгаа, шинжилгээний ажилд хамтран ажиллаж байна. Түүнчлэн судалгаа, шинжилгээний ажил дээр ажиллаж байсан багш нараар ахисан түвшний сургалтын баг болон профессорын багаа бүрдүүлэн ажиллаж, оюутан залуусыг судалгааны ажил дээр түлхүү дэмжиж байна.

-Олон Улсын хөтөлбөрүүдээ дагаад оюутнуудад ямар боломжууд нээгдэж байна?

“СИТИ” Их сургууль сүүлийн жилүүдэд гадаад харилцаа, хамтын ажиллагааны тал дээр онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Дээр хэлсэн Европын холбооны сургуулиудаас гадна өнгөрсөн 2021 оноос эхлэн АНУ-ын их, дээд сургуулиудтай хамтран ажиллаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх болсон. Тодруулбал АНУ-ын нэр хүндтэй 20 их сургуульд манай сургуулийн оюутан, төгсөгчид 20-40% хөнгөлөлттэй үнээр суралцах боломжтой болсон. Түүнчлэн Францын их, дээд сургуулиудтай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрт хамрагдаж, тус улсад суралцах, Японы их, дээд сургуулиудад суралцах, цалинтай дадлага хийх, ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцах, дадлага хийх, БНСУ-ын их, дээд сургуулиудын 2+2 болон бусад хөтөлбөрт хамрагдах, ӨМӨЗО-ны Аж Үйлдвэрийн Их сургуультай хамтарсан хөтөлбөрт хамрагдах боломж бүрдсэн.

Мөн манай сургууль Тайландын нэр хүнд бүхий “Chulalongkorn University of Thailand” их сургуультай хамтран ажиллахаар бэлтгэл хангаж байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд оюутнууд маань урт, богино хугацааны оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах, тус улс руу явж суралцах бөгөөд тус сургуулийн оюутнууд манай сургуульд сурах боломжтой болно.

Түүнчлэн энэ хичээлийн жилээс “ЛИБЕРАЛ АРТ”, “МЕНТОРШИП” хөтөлбөрүүд хэрэгжиж эхлэх гэж байна. Оюутан “ЛИБЕРАЛ АРТ” хөтөлбөрийн хүрээнд үндсэн мэргэжлийн хичээлүүдийг үзэхээс гадна өөрийн сонирхож буй бусад мэргэжлээр суралцах, давхар судлах боломжтой. Жишээлбэл хууль, сэтгүүл зүйн чиглэлээр сурч буй оюутан бизнесийн удирдлагаар давхар суралцан мэргэших боломжийг олгоно. Харин “МЕНТОРШИП” хөтөлбөр нь хувь хүний хөгжил, манлайлал, бүтээлч чадвар, дадлыг бий болгох, урамшуулах, дэмжихэд чиглэнэ. Энэ мэтчилэн олон боломжийг бий болгох тал дээр бид анхаарал хандуулан ажиллаж байна.

Ярилцсанд баярлалаа.

 

зураг
 

Вэб: www.citi.edu.mn

Утас: 7744-2244. 89088833

 

 

 

 

 

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.