Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Гал түймрийн аюулаас 355 сая төгрөгийн эд хөрөнгө, 20 иргэний амь насыг авран хамгаалав

П.Зоригт, IKON.MN
2022 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ он гарсаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 1,240, ой хээрийн түймэр 5, аврах ажиллагаа 133 бүртгэгджээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24.5%-аар өссөн үзүүлэлттэй байгаа аж. 

Түүнчлэн нийслэлийн хэмжээнд наймдугаар сарын 8-15-ны өдрүүдэд гал түймрийн 14, аврах ажиллагааны 4, нийт 18 удаагийн дуудлага ирсэн байна. Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэж, гал түймрийн аюулаас 355 сая төгрөгийн эд хөрөнгө, 20 иргэний амь насыг авран хамгаалж ажиллажээ.

Дээрх дуудлагын тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 14.2 %-аар буурсан дүнтэй байгаа талаар нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.