Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Тесла өнгөрсөн хугацаанд гурван сая гаруй автомашин үйлдвэрлэжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч Тесла компани түүхэндээ нийт гурван сая гаруй автомашин үйлдвэрлээд байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Илон Маск өчигдөр мэдээлжээ.

Үүний гуравны нэг нь буюу нэг сая автомашиныг Шанхай дахь салбарт угсарсан байна.

Ням гарагт Маск нэг сая дахь автомашинаа үйлдвэрлэсэн Шанхайн салбарынхандаа твиттер хуудсаараа дамжуулан баяр хүргэсэн юм.

Гэхдээ Теслагийн үйлдвэрлэлийн хэмжээ уламжлалт үйлдвэрлэгчдийнхтэй харьцуулахад өчүүхэн бага байгаа нь эндээс харагдаж байна.

Дэлхийн хамгийн том авто үйлдвэрлэгч Тоёота, хоёрт бичигддэг Volkswagen компаниуд зөвхөн 2021 онд 10 болон 9 сая автомашин тус тус үйлдвэрлэжээ.

Энэ оны хоёрдугаар улиралд Тесла 250,000 гаруй автомашин үйлдвэрлэснээ өнгөрсөн сард зарлаж байв. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ нь 18 хувиар буурсан үр дүн юм. Үүнд дэлхий дахинд үргэлжилж буй тээвэр ложистикийн хямрал нөлөөлжээ.

Тесла компани одоогоор Шанхайгаас гадна АНУ-ын Калифорни, Техас мужууд, Германы Берлин хотод үйлдвэртэй юм.

 

Эх сурвалж: Business Insider