Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Мандал Даатгалын Гүйцэтгэх захирлаар Түмэннасан овогтой Батзулыг томиллоо

ikon.mn
2022 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Мандал Даатгал ХК-ны ТУЗ-ийн 2022 оны 08 сарын 04-ны өдрийн ээлжит хурлаар Мандал Даатгалын Гүйцэтгэх захирлаар Түмэннасан овогтой Батзулыг томиллоо.

Т.Батзул өмнө нь Тэнгэр Даатгал, Голомт Банк, Мандал Даатгалд газрын захирал, дэд захирлаар ажилласан туршлагатай бөгөөд Английн Уэйлсийн Их Сургуулийн магистрын зэрэгтэй.

Т.Батзул захирал нь монголын банк, санхүүгийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн менежер бөгөөд сүүлийн жилүүдэд Зэс карт, Үндэсний хуримтлал зэрэг банкны салбарын хамгийн өндөр борлуулалттай төслүүдийг зохион байгуулж ажилласан. 

Мандал Даатгал ХК нь монголын хамгийн том даатгалын компани бөгөөд 7,000 гаруй хувьцаа эзэмшигчидтэй, 80,000 гаруй харилцагчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Мандал Даатгал нь олон улсын AM Best зээлжих зэрэглэлийн агентаар үнэлүүлж, BB+ үнэлгээ авсан цорын ганц даатгагч билээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.