Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Олон улсын мэдээлэл зүйн 34 дүгээр олимпиадад Монголын баг хос хүрэл медалийн болзол хангалаа

П.Зоригт, IKON.MN
2022 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Боловсролын ерөнхий газар

Олон улсын мэдээлэл зүйн 34 дүгээр олимпиад Индонез улсад наймдугаар сарын 7-15-ны өдрүүдэд болж байна. Тус олимпиадад оролцож буй Монголын баг урьдчилсан дүнгээр хос хүрэл медалийн болзол хангажээ. 

Монгол Улсаас Нест эдүкэйшн сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Бат-Эрдэнэ, Э.Жангар, Сант сургуулийн 10 дугаар ангийн сурагч Д.Энэрэлт, Сэлбэ сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Бэлгүтэй нарын бүрэлдэхүүнтэй баг амжилттай оролцож, урьдчилсан дүнгээр Б.Бат-Эрдэнэ, Э.Жангар нар хүрэл медалийн болзол хангаад байгаа юм. 

Багийн ахлагчаар ММЗОЗБХ-ы дарга, профессор Д.Цэдэвсүрэн, дэд ахлагчаар Нэст эдүкэйшн сургуулийн мэдээлэл зүйн багш Д.Өсөхбаатар нар ажиллаж байна.

Энэ жилийн олимпиадын онцлог нь хосолмол (hybrid) хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд дэлхийн 90 орны 91 багийн 357 хүүхэд, залуус авьяас чадвараа сорин уралдаж байгаагаас 269 нь Индонезод ирж, харин 88 нь эх орноосоо онлайнаар оролцож байна.

 

Эх сурвалж: Боловсролын Ерөнхий Газар