Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн ерөнхий боловсролын 43 сургууль бие даан хоол үйлдвэрлэл явуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний бэлтгэл ажилтай танилцах, зөвлөн туслах ажлын хэсэг ажиллаж байна.

2022-2023 оны хичээлийн жилд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын түрээсийн гэрээг дуусгавар болгож бие даан хоол үйлдвэрлэл, үйлчилгээг эрхлэх 43 сургуулийн мэдээллийг Нийслэлийн боловсролын газраас ирүүлсэн.

Өөрөөр хэлбэл, нийслэлийн ерөнхий боловсролын 43 сургууль бие даан хоол үйлдвэрлэл явуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна 

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн боловсролын газартай хамтарсан ажлын хэсэг зөвлөн туслах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор дээрх сургуулиудад ажиллаж байна.

Нийт 165 сургууль түрээсийн гэрээгээр гал тогоог ажиллуулж байгаа бөгөөд үүний 67.3% буюу 111 нь нийслэлийн сургууль байна.

Түрээсийн гэрээг цуцлан сургууль хоол үйлдвэрлэл үйлчилгээг эрхлэх нь хүүхдийн хоолны шим тэжээллэг байдлыг нэмэгдүүлэх, сургуулийн зүгээс тавих хяналтыг сайжруулах, хүнсний хангамжийг оновчтой төлөвлөх зэрэг олон давуу талтай.

зураг
 

 

Эх сурвалж: БШУЯ