Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн нууцыг хадгалах нь хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үндсэн зарчмын нэг

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үндсэн зарчмыг танилцуулж байна. 

Тодруулбал, 

  • Хүүхдийн нэр төр, үнэ цэнэ, өөртөө итгэх итгэл, үнэлэмжийг хүндэтгэж, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаална.
  • Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь аливаа хэлбэрийн ялгаварлан гадуурхалтаас ангид, хүүхдийн хөгжлийн (бие бялдар, нийгэм-сэтгэл хөдлөл, танин мэдэхүй) онцлогт тохирсон байна.
  • Хүүхдийн халдашгүй байдлыг хүндэтгэж, нууцыг хадгална.
  • Урьдчилан сэргийлэх аливаа үйл ажиллагаа нь хүүхдийн нас, бие сэтгэл зүйн онцлог байдал, аливаа ялгаатай хэрэгцээг харгалзсан байна.

 

Эх сурвалж: БШУЯ