Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Таван Богд Группийн анхны ажилчдын ‘’Таван Оргил’’ хотхон нээлтээ хийлээ…

ikon.mn
2022 оны 8 сарын 12
iKon.MN
зураг
 

Таван Богд Группийн ууган компани болох Улаанбаатар Принт ХХК-ийн зүгээс ажилтнууддаа зориулан 61 айлын зуслангийн ‘’Таван Оргил хотхон’’ төслийг санаачилсан бөгөөд тус хотхон нь өнөөдөр нээлтээ хийлээ. Төслийн гол зорилго нь ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж, гэр бүлээрээ эрүүл таатай орчинд амьдрах боломжоор хангаж, тогтвортой бүтээмжтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлэхээр байгуулагдсан билээ. Улаанбаатар Принт ХХК-ийн зүгээс ажилтнууддаа зуслангийн байрыг өртөг үнээр нь, урт хугацааны зээлээр авах боломжоор хангаж байна. 

Таван Оргил хотхон нь ногоон байгууламж, спорт болон тоглоомын талбай, номын сан, машины нэгдсэн зогсоол, бохир болон цэвэр усны нэгдсэн систем, үйлчилгээний байгууллага, нэгдсэн харуул хамгаалалт гээд бүгдийг цогцоор нь шийдсэнээрээ онцлог давуу талуудтай. Замын түгжрэл хэн бүхний жинхэнэ асуудал болсон энэ үед Таван Оргил хотхон нь түгжрэл хамгийн сийрэг зүгт буюу Шинэ нисэх онгоцны буудлаас 5 км зайд байрлаж байна.

зураг
 

Мөн Улаанбаатар Принт ХХК-ийн 25 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд 25 дах жилдээ ажиллаж буй ерөнхий инженер Я.Ганбат-д Улаанбаатар Принт компаниас Таван Оргил хотхонд байрлах зуслангийн амины орон сууц бэлэглэлээ. Таван Богд Групп түүний охин компаниуд ажилтнуудынхаа тав тух, сэтгэл ханамжийг чухалчилдаг бөгөөд таатай ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр үргэлж хичээн ажилладаг билээ.

Тус төслийг дэмжсэн Таван Богд Группийн захирлуудын зөвлөл болон хийж гүйцэтгэхэд туслалцаа үзүүлсэн гүйцэтгэгч компаниуддаа баярласан талархсанаа илэрхийлье.

зураг
 

Хамтын хүч-Амжилтын түлхүүр