Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Батбаяр: Ардчилсан ахмадын холбооны дүрмийг зөрчин VI чуулганыг зохион байгуулахаар зарласан байна

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан ахмадын холбооноос өнөөдөр мэдэгдэл хийж, наймдугаар сарын 14-нд болно хэмээн зарлагдсан VI чуулганыг хууль бус хэмээв.

Тус холбооны тэргүүн Ш.Батбаяр "Манай намын дарга байсан хүмүүс тамга тэмдгээ булаацалдаж, хоёр жил гаруйн хугацааг өнгөрүүллээ. Энэ хооронд Ардчилсан намын анхан, дунд шатны болон дэргэдэх байгууллагууд ямар нэг байдлаар хагарч бутраагүй өнөөдрийг хүрсэн.

Гэтэл өөрийн гэсэн дүрэм, журамтай байгууллага болох манай холбооны журмыг зөрчин, дүрмийн бусаар Ардчилсан ахмадын холбооны VI чуулганыг манай намын дарга байсан С.Эрдэнэ зарласан байна. Энэ бол хууль бус үйл ажиллагаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. 

Ардчилсан ахмадын холбоо 2017 онд хуралдсан IV чуулганаараа өөрийн дүрмийг баталж байв. Үүнд холбооны чуулганыг Ардчилсан ахмадын холбооны тэргүүлэгчид хуралдан, тэргүүлэгчдийн олонхоор зарлан хуралдуулах шийдвэр гарсан тохиолдолд намын удирдлагатай зөвшилцөн зохион байгуулдаг. 

Дүрмийнхээ дагуу энэ жил чуулганаа есдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Гэтэл ахмадуудыг төөрөгдүүлж, энэ үйл ажиллагаандаа татан оролцуулж байгаагаа зогсоохыг дарга байсан С.Эрдэнээс шаардаж байна" гэлээ. 

Ардчилсан ахмадын холбоо нь 60 мянган гишүүнтэй аж.