Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Энхтайваны гүүрний зүүн талаас Махатма Гандийн гудамж хүртэлх замыг өнөөдөр 23:00 цагаас эхлэн хаана

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Олимпын гүүр буюу Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн хүрээнд Нарны замын хөдөлгөөнийг өнөөдөр оройноос эхлэн хэсэгчлэн хязгаарлаж, асфальт бетон хучилт хийнэ.

Тодруулбал, өнөөдөр буюу наймдугаар сарын 12-ны 23:00 цагаас наймдугаар сарын 14-ний 21:00 цаг хүртэл Энхтайваны гүүрний зүүн талын уулзвараас Махатма Гандийн гудамж буюу Соёмботой хөшөө рүү эргэдэг туслах зам хүртэлх замын урд талын урсгалын хөдөлгөөнийг хааж, хучилт хийх юм.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг хүсье.

 

Эх сурвалж: Нийслэлийн Сургалт, Судалгаа, Олон Нийттэй Харилцах Газар