Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад оролцсон Монголын баг тамирчид эх орондоо ирлээ

Р.Оюун
2022 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бүгд найрамдах Энэтхэг Улсын Ченнай хотноо долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 10-ны хооронд үргэлжилсэн Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад оролцсон Монголын баг тамирчид эх орондоо ирлээ. 

Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатараар ахлуулсан С.Ган-од дасгалжуулагчтай эрэгтэй шигшээ баг, Ц.Батсайхан дасгалжуулагчтай эмэгтэй шигшээ багийн хамт олон энэ удаагийн олимпиадад амжилттай оролцоод ирж байгаа юм.

Эрэгтэй баг 187 орны 188 багаас 35 дугаар байр эзэлсэн байна. 

Ангилал бүрийн 1-4 ширээний Топ-20 шатарчныг шалгаруулж, хувийн дүнгээр байр эзлүүлдэг уламжлалтай ба Монголын шигшээ багийн 3 дугаар ширээнд суусан их мастер Б.Гүндаваа 16 дугаар байрт бичигджээ.

Эмэгтэй баг 160 орны 162 орны эмэгтэй багаас 15 дугаар байр эзэлж, Монголын шатрын түүхэн дэх хамгийн өндөр амжилтаа үзүүлсэн талаар Монголын Шатрын холбоо мэдээлсэн юм. 

Хувийн дүнгээр:

  • Эмэгтэйчүүдийн нэгдүгээр ширээнд их мастер А.Энхтуул 19 дүгээр байрт 
  • Гуравдугаар ширээнд олон улсын мастер Т.Мөнхзул 6 дугаар байрт
  • Дөрөвдүгээр ширээнд суусан, Дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул 1 дүгээр байранд бичигдэж, Алтан медалийн эзэн болов. 

Эмэгтэйчүүдийн 3 ширээний Топ-20 шатарчны жагсаалтад манай улсын гурван шатарчны нэр орсон байна. 

Дэлхийн шатрын 44-р олимпиадад оролцсон эрэгтэй 186, эмэгтэй 160 холбоодын нийлбэр дүнгээр Шилдэг 30 холбоог шалгаруулж ГАПРИНДАШВИЛИЙН цомын эзнийг тодруулдаг бөгөөд Монгол Улсын шатрын холбоо 24 дүгээр байрт шалгарсан ба дэлхийн шилдэг 30 багийн нэгээр нэрлэгджээ. 

Олимпиадад үзүүлсэн амжилтаараа манай гурван шатарчин болон нэг шүүгч цолоо ахиулсан байна.

  • Эрэгтэй ангилалд хоёрдугаар ширээнд тоглосон, Дэлхийн шатрын холбооны мастер Г.Амартүвшин Олон улсын мастер цолны болзол  
  • Эмэгтэй ангиллын гуравдугаар ширээнд тоглосон, Эмэгтэйчүүдийн олон улсын мастер Т.Мөнхзул Эмэгтэйчүүдийн их мастер цолны болзол  
  • Эмэгтэй ангиллын дөрөвдүгээр ширээнд тоглосон, Дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул дэлхийн шатрын холбооны мастер цолны болзлыг тус тус биелүүлжээ.
  • Дэлхийн шатрын холбооны шүүгч Б.Нямдаваа Олон улсын шүүгч цолны болзол биелүүлсэн байна. 

Гэрэл зургийг MPA агентлаг: