Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Авлигын мэдээлэл авах 110 тусгай дугаарт 187 иргэн ханджээ

П.Зоригт, IKON.MN
2022 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-ын Судалгаа шинжилгээний алба наймдугаар сарын 1-5-нд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 37 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүлжээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 70 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, тендер, худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв.
Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 187 дуудлага хүлээн авчээ.
 
Эх сурвалж: АТГ