Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Galaxy Unpacked 2022 - Зарим зүйлс бусдаас илүүг санал болгож чаддаг!

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 8 сарын 11
Сурталчилгаа
Зураг зураг

Samsung брэндийн хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшлийг танилцуулах Samsung Unpacked арга хэмжээ 2022 оны наймдугаар сарын 10-ны өдөр Монголын цагаар 20:45 цагаас зохион байгуулагдлаа. 

Уг арга хэмжээний сонин сайхнаас Samsung брэндийн Монгол дахь Албан ёсны дистрибьютер Sain electronics  тоймлон хүргэж байна.

Технологийн хөгжил дэвшлийг сонирхогч хэн бүхний анхаарлыг татах утасгүй чихэвчний шинэ загвар Galaxy Buds2 pro чихэвч, өмнөх загвараасаа илүү хүчирхэг Galaxy Watch 5 мөн нугардаг дэлгэцтэй утасны шинэчилсэн загвар Galaxy Z Flip4 болон Galaxy Z Fold4 ухаалаг утаснуудыг энэ удаагийн арга хэмжээгээр танилцууллаа.

Galaxy Z Flip4

зураг
 

Samsung-ийн шинэ эрин үеийг илтгэх эвхэгддэг дэлгэцтэй Galaxy Z Flip4 нь халаасандаа хийгээд алхахад хөнгөхөн бөгөөд авсаархнаараа ажил хэрэгч хүн бүхэнд зориулагдсан. Энэхүү загвар маань дэлхийн хамгийн анхны эвхэгддэг усанд тэсвэртэй утас - IP68 усны хамгаалалттайгаа нээлтийн үеэр зарласан нь олон хүний анхаарлыг татаж чадсан. 

Өмнөх загвараасаа илүү өндөр үзүүлэлттэй болсноос гадна шөнийн зургийг гайхалтай чанартайгаар авах Nigthography горим нэмэгдсэнээр онцлог болж өгсөн.

Түүнчлэн Flex Mode-оор зөвхөн урд талын камераараа Selfie Зураг авдаг байсан бол одоо ар талын камераар өөрийн Selfie зургийг чанарын өндөр нягтаршилтайгаар авах боломжийг олгож өгчээ. Зураг дарахдаа гараа ашиглах шаардлагагүйгээр нугардаг дэлгэцээ хүссэн өнцгөөрөө тогтоож маш хялбархнаар өөрийн хүссэн зургаа дарах боломжтой болжээ.

зураг
 

Давхар ажил амжуулдаг хүмүүст зориулж давхар апп ашиглахад илүү хялбар болсон. Өөрийн хүссэн өнцгөө сонгон зургаа авах боломжтой. Samsung Knox нь утасны техник хангамж, программ хангамжид суурилан хэрэглэгчийн хувийн мэдээллийн нууцлалыг төгс хамгаална.

Samsung Galaxy Z Fold4 

зураг
 

Samsung -ийн инновацын дахин нэгэн шинэ алхам Galaxy Z Fold4 нь өмнөх үеийнхээсээ дараах онцлог шинж чанаруудаараа ялгагдаж байна. 

7.6 инчийн Dynamic AMOLED 2X дэлгэц болон Dolby Atmos дуугаралттай хослуулан хүссэн кино контентоо дэргэдээ байгаа мэт үзэх боломжийг бүрдүүлжээ. 

Samsung-н фенүүдийн дуртай S Pen-ийг өргөн дэлгэц, Flex горимоор идэвхжүүлсэн функцүүдтэй хослуулснаар Z Fold4 нь хэрэглэгчдэд бүтээмж болон бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх шинэ арга замыг нээж байна. Ажлын явцыг оновчтой болгож, дэлгэцээ хуваан бүх зүйлийг нэг том дэлгэц дээр төлөвлөх, засварлах, бүтээх боломжтой.  

зураг
 

Гурван өөр газарт байрласан таван өөр камерын тусламжтайгаар 3 өөр өнцгийг харуулахаас гадна Flex горимын тусламжтайгаар гараа ашиглахгүйгээр хүссэн өнцгөөрөө зураг дарах боломжтой. Илүү нимгэн Ultra thin Glass дэлгэцтэй болсноос дэлгэцийн дотор талд байх камераар илүү чанартай зураг авах боломжийг олгосон. Мөн Nightography mode нэмэгдэж өмнөх загваруудаасаа 23%-иар илүү тодоор шөнийн зураг авах камертай болжээ. 

Galaxy Buds2 pro чихэвч

зураг
 

Гадны дуу чимээг тусгаарлаж, дуу авиаг цэвэр сонсголонтойгоор чихэнд мэдрүүлэх утасгүй чихэвчний шинэ загвар Galaxy Buds2 Pro-г танилцууллаа. 

Galaxy Buds2 Pro нь 24 bit дуугаралттай болсноор өмнөх загвараасаа 256 дахин илүү чанартай дуу сонсгох speaker, сайжруулсан дуу тусгаарлагч, удаан хугацааны турш ашиглах боломжтой төгс батарейн үзүүлэлтэйгээр бүтээгджээ.

Олон төрлийн шинэ функцүүдийн тусламжтайгаар Galaxy Buds2 Pro нь дуудлага хийх үед хүний яриаг илүү тод сонсгохоос гадна хөгжим болон бичлэгийн дууг хоцрогдолгүй сонсох боломжийг олгоно. 

Galaxy Buds2 Pro нь чихэнд бүхэл өдрийн турш дээд зэргийн тав тухыг мэдрүүлэх 360 градусын орчныг дэмжих технологи, содон дизайнтайгаар хэрэглэгчдэд хүрнэ. Smart things application-ийг ашиглан хаана чихэвчээ мартсаныг олох системтэй ба Samsung брэндийн зурагттай шууд холбогдох боломжтой.

Galaxy Watch5 болон Galaxy Watch5 Pro

Арга хэмжээний эхэнд технологийн аварга Google болон Samsung компаниудын хамтран бүтээсэн  Galaxy Watch5 болон Galaxy Watch 5 Pro, Galaxy Watch 5 Golf Edition-г танилцуулсан юм. 

"Модерн болон минималист" гэж тодотгосон Galaxy Watch5 нь фитнест суурилсан бөгөөд олон төрлийн эрүүл мэндийн функцтэй болсноороо онцлог. Энэхүү төхөөрөмж нь биднийг дасгал хөдөлгөөндөө анхаарлаа төвлөрүүлж, завгүй амьдралын хэв маягаа хялбархан удирдах боломжийг олгосон хүчирхэг хэрэгсэл болжээ.   

зураг
 

Samsung Galaxy Watch5 -ын тусламжтайгаар Samsung Health application-той холбож эрүүл мэндээ хянах, гүн унталтын хугацаагаа хянах боломжтойгоос гадна биеийн температурыг хэмжиж болдог болсон нь өмнө нь байгаагүй шинэ нээлтийн нэг болж чадсан.

зураг
 

Smart switch ашигласнаар бугуйн цагнаасаа өөрийн мэдээллийг шинэ төхөөрөмж рүү шилжүүлэх боломжтойгоос гадна гүйх замаа дэлгэц дээрээсээ харах, гүйсэн замаа эргэж харах хянахаас гадна энэ оны сүүлээр Google map бугуйн цагнаасаа ашиглаж болдог болно гэж мэдэгдэв.

Үргэлж шинэлэг сонирхолтой технологийн гайхамшгаараа хэрэглэгчдээ алмайруулж байдаг Samsung Unpacked арга хэмжээний онцлох үйл явдлыг Samsung брэндийн Монгол дахь Албан ёсны дистрибьютер Сайн электроникс тоймлон хүргэлээ. 

Эдгээр шинэхэн танилцуулагдсан Galaxy Z Fold4, Flip4 утасны урьдчилсан захиалгыг яг одооноос Samsung брэндийн Монгол дахь Албан ёсны дистрибьютер Sain electronics авч байна.
зураг
 

Урьдчилсан захиалга өгсөн хэрэглэгчдэдээ зориулан Galaxy Z Fold4 захиалаад Galaxy Watch 4 Classic (46mm) цагийг, харин Galaxy Z Flip4 захиалаад Galaxy Buds2 Pro чихэвчийг бэлэг болгон авах урамшуулал хүлээж байгааг мөн дуулгахад таатай байна.

Урьдчилсан захиалга өгөхийг хүсвэл доорх формыг бөглөнө үү.
Форм бөглөх хаяг: https://bit.ly/SamsungSU

Албан ёсны фэйсбүүк пэйж- https://www.facebook.com/eSain.mn
Холбоо барих: 70103366
Samsung брэндийн Албан ёсны дистрибьютер Sain electronics 
Samsung_бол_SAIN
 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.