Уншиж байна ...

Энхтайваны гүүрний зүүн талаас Махатма Гандийн гудамж хүртэлх замыг хоёр хоног хаана

Н.Урантулга, iKon.mn
2022 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Олимпын гүүр буюу Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн хүрээнд Нарны замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлаж, асфальт бетон хучилт хийх гэж байна.

Үүнтэй холбоотойгоор наймдугаар сарын 12-ны 23:00 цагаас наймдугаар сарын 14-ний 21:00 цаг хүртэл Энхтайваны гүүрний зүүн талын уулзвараас Махатма Гандийн гудамж буюу Соёмботой хөшөө рүү эргэдэг туслах зам хүртэлх замын урд талын урсгалын хөдөлгөөнийг хаана гэж Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Иймд иргэд, жолооч нар дээрх хугацаанд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг хүсье.