Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

С.Наранцогт: 2023 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боомтын шинэчлэлд түлхүү зориулах үүргийг ЗГ өгсөн

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Эдийн Засаг, Хөгжлийн Яам(ЭЗХЯ)-наас боомтын сэргэлт, төлөвлөлт, тулгамдаж байгаа асуудал болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулжээ. 

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт "БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалын үеэр Ерөнхий сайдын түвшинд өмнөд хөрштэй хиллэж буй боомтуудын нарийвчилсан төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй ярилгдсан. Иймд ЭЗХЯ-наас БНХАУ-ын 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөнд тусгагдсан төлөвлөлтүүд, түүнтэй холбоотойгоор манайхтай хиллэж буй боомтууд, тулгамдаж буй асуудал, бүтээн байгуулалтын ажлын явцыг танилцууллаа. 

Манай урд хөрш боомтуудаа нэгдсэн зангилаа, голлох, бусад гэж ангилан энэ дагуу төлөвлөдөг тул хил залгаа орнуудын төлөвлөлттэй уялдуулан боомтуудаа эрэмбэлэх, эрэмбийн дагуу бүтээн байгуулалтын төслүүдээ хэрэгжүүлэх, эрчимжүүлэх үүрэг чиглэлийг Засаг газраас өгсөн. 

Түүнчлэн 2023 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боомтын шинэчлэлийн чиглэлд түлхүү зориулах үүрэг даалгавар өгсөн

Манай улс ОХУ-тай 16 боомтоор холбогддогоос дөрөв нь ерөнхий, хоёр нь хэсэгчилсэн төлөвлөгөөтэй бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Харин урд хөрштэй 17 боомтоор холбогдож байгаа боловч долоод нь ерөнхий, дөрөвт нь хэсэгчилсэн төлөвлөлт хийгдсэнээр бүтээн байгуулалт үргэлжилж буй. 

Ирэх оны төсөвт бүх боомтын ерөнхий төлөвлөгөө, зарим шаардлагатай гол боомтынхоо хэсэгчилсэн төлөвлөгөөний төсвийг суулгаж, ажлыг эхлүүлнэ.

Боомтуудад дэд бүтэц, хилийн үйлчилгээний байгууллага, зорчигч болон ачаа тээврийн гол талбай гэсэн үндсэн бүтэц бий. Эдгээрт хөрөнгө оруулахад анхаарна. Нэмэлт буюу чингэлэгт тээврийн терминаль, жолоочгүй тээврийн хэрэгсэл, ухаалаг удирдлагатай систем зэргийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, концессын гэрээгээр шийднэ. 

Эдгээр ажлыг хийх нарийвчилсан төлөвлөгөө гарсан ч газрын асуудал тодорхой боомтуудад хөндөгдөж байгаа. Иймд холбогдох сайдуудыг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, том бүтээн байгуулалтын газрын асуудлыг шийдвэрлэхээр болж байна.

Шинэ сэргэлтийн бодлогод тусгаснаар бүх боомтоо авто замаар, гол боомтуудаа төмөр замаар холбоно. Үр дүнд нь манай улсын экспорт гурав дахин нэмэгдэх тооцоолол бий" гэв.

ВИДЕО:
https://fb.watch/eO_GNqm6jU/