Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

ЗГ-ын гаргасан гадаад үнэт цаас, гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлсэн төслийн зарцуулалт зэргийг хэлэлцэж байна

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. 

Хуралдаанаар 

  • Хилийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөлтийн ажлын явц,
  • Гол нэрийн төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ, ханшийн мэдээлэл, инфляцыг бууруулах чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээний дүгнэлт, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөө,
  • Монгол Улсын Засгийн газрын гаргасан гадаад үнэт цаас болон гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлсэн төслийн ашиглалт, зарцуулалтын талаар,
  • Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа цогц арга хэмжээний явц,
  • Боловсрол, шинжлэх ухааны салбарт төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй 80 хувиас дээш гүйцэтгэлтэй төсөл арга хэмжээнд үүссэн нөхцөл байдал зэрэг 20 гаруй асуудлыг хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.