Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Италид тохиосон ган гачиг дэлхийн хоёрдугаар дайны үеийн тэсрээгүй бөмбөгийг голын уснаас ил гаргажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Энэ зуны Европыг хамарсан их халалтын улмаас Итали улсад сүүлийн 70 жилд тохиогоогүй томоохон ган гачиг тохиолдоод байгаа.

Тус улсын хамгийн урт гол болох Погийн усны түвшин доошилж, зарим хэсэгтээ хатаж ширгэсэн байна.

Энэхүү үзэгдлийн үр дүнд долдугаар сарын 25-ны өдөр Мантуа хотын ойролцоох голын уснаас дэлхийн хоёрдугаар дайны үеийн 450 кг тэсрээгүй бөмбөг ил гарсан юм.

Ням гарагт уг бөмбөгийг аюулгүй болгох ажиллагааг амжилттай зохион байгуулжээ.

Италийн арми ойролцоо амьдардаг 3,000 орчим хүнийг нүүлгэсний дараа бөмбөгийг өндөр хяналтын дор аюулгүй газарт дэлбэлсэн байна.

“Нүүхээс татгалзаж байсан оршин суугчдыг ухуулан сэнхрүүлэх ажилд сүүлийн хэдэн өдрийг зарцууллаа” гэж Борго Виргиллио тосгоны захирагч Франческа Апорти ярьжээ. Бөмбөгийг АНУ-ын цэрэг Нацист Германы армитай тулалдаж байхдаа энэ нутагт хаясан юм байна.

Өнгөрсөн сард Итали улсын засгийн газар ган гачгийн улмаас По голын сав газарт онц байдал зарлаж байв. Энэ бүс нутагт Италийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн гурваны нэг орчим оногддог юм.

 

Эх сурвалж: CNN