Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Украины батлан хамгаалахын сайдын амийг хөнөөх Оросын талаас зохион байгуулсан ажиллагааг илрүүлснээ мэдээлэв

Т.Давааням, ikon.mn
2022 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Украины батлан хамгаалахын сайд, цэргийн тагнуулын албаны дарга болон Украины алдартай иргэний нийгмийн зүтгэлтэн гурван хүний амийг хөнөөх нууц ажиллагааг илрүүлж, таслан зогсоосноо Киевийн эрх баригчид өчигдөр мэдээлжээ.

Ажиллагааг ГРУ гэгддэг ОХУ-ын цэргийн тагнуулын алба зохион байгуулж, хоёр хүн гүйцэтгэх гэж байсныг илрүүлэн баривчилсан байна.

Баривчлагдсан сэжигтнүүдийн нэг нь Киевийн оршин суугч, нөгөө нь Оросын хяналтад байгаа Луганск мужийн оршин суугч байжээ. Луганскийн сэжигтэн Беларусийн нутгаар дамжин Киевт ирээд  нөгөө сэжигтэнтэй хамт байхдаа баривчлагдсан гэнэ.

Төлөвлөгдсөн гурван хүний амийг хөнөөвөл тус бүр $150,000-ын шагнал амласан тухай сэжигтнүүд мэдүүлжээ.

Одоогоор Оросын талаас энэхүү мэдэгдэлд ямар нэг хариу тайлбар өгөөгүй байна.

Дайн эхэлснээс хойш Украины төрийн өндөр албан тушаалтнуудын хамгаалалтыг эрс чангатгаад байгаа. Киев дэх засгийн газрын байруудыг зэвсэгтэй харуулууд хамгаалж, хаалга, цонхыг нь бэхэлсэн байна.

 

Эх сурвалж: Reuters