Уншиж байна ...

Их хэмжээний үнэт эдлэлийг Гаалийн хяналтын бүсээр дахин хяналтгүй нэвтрүүлжээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2022 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ЦЕГ

Хууль бусаар их хэмжээний үнэт эдлэлийг Гаалийн хяналтын бүсээр оруулж ирсэн этгээдийг илрүүлжээ.

Тодруулбал, 2022 оны наймдугаар сарын 1-нд Монгол Улсын нэр бүхий иргэд “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Гаалийн хяналтын бүсээр их хэмжээний буюу нэг тэрбум төгрөгийн үнэ бүхий алт, үнэт эдлэлийг хууль бусаар нэвтрүүлж байсан хэрэг бүртгэгдсэн.

Мөн өнгөрсөн Баасан гарагт буюу наймдугаар сарын 5-нд Монгол Улсын иргэн А нь “Истанбул-Улаанбаатар”-ын нислэгээр 1.6 кг алт, монет, мөнгөн эдлэлүүдийг гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлсэн хэрэг дахин гарчээ.

Дээрх хэргийг Цагдаагийн байгууллагаас илрүүлэн иргэн А болон Гаалийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудыг холбогдуулан шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна.