Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Боловсролын нэгдсэн арга хэмжээ тун удахгүй

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 8 сарын 8
Сурталчилгаа
Зураг зураг

Сүүлийн гурван жилийн хугацаанд Монгол улсад цар тахлын нөлөөгөөр хамгийн их хөдөлгөөнд орсон салбар бол боловсрол юм. Энэ хугацаанд хувийн хэвшил болон улсын зүгээс чадах хэмжээгээрээ өөрчлөлтүүд авч ирэхийг хичээсэн үе байлаа. Сайнтай ч муутай ч энэ бүх үйл хэрэг эцсийн дүндээ Монгол хүний төлөө гэдгийг дурдах хэрэгтэй.

Тэгвэл тун удахгүй эхлэх гэж буй шинэ хичээлийн жилийг тохиолдуулан өнгөрсөн хугацаанд боловсролын салбарт түлхэц үзүүлсэн бүх албан байгууллага болон технологийн компаниудын нэгдсэн “Боловсролын томьёо 2022” арга хэмжээг наймдугаар сарын 21-ний өдөр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд” технологид суурилсан, боловсролын салбарын анхдагчдын нэг TomYo EdTech компани зохион байгуулахаар боллоо.

Ур арга хэмжээ нь мэдлэг, мэдээллийг тэгш хүртээх зорилгоор ямар нэг үнэ төлбөргүйгээр бүтэн өдрийн турш зохион байгуулагдах бөгөөд боловсролын салбарын анхны эвент, экспо хосолсон арга хэмжээ гэдгээрээ онцлог болох юм.

зураг
 

“Боловсролын томьёо 2022” арга хэмжээ нь дараах хэсгүүдэд хуваагдах тул бүх насны хүмүүс ирж, хичээлийн хэрэгслээ цуглуулахаас гадна байгууллагуудын дараагийн томоохон өөрчлөлтүүдтэй танилцаж, шинэ зүйлсийн талаар мэдэх боломжтой.

1 дүгээр хэсэг: Бага нас (11:00-14:00)

  • Бага насны хүүхдийн хөгжил, сэтгэлзүйтэй холбоотой панел хэлэлцүүлгүүд явагдана
  • Байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах
  • Хичээлийн хэрэгслээ цуглуулах
  • Хүүхдийн тоглоомын хэсэг байна.

2 дугаар хэсэг: Өсвөр нас (14:00-16:00)

  • Бүх салбараас нийгэмд эерэг өөрчлөлтүүд авч ирсэн эрхмүүдийн илтгэл явагдана
  • Энтертайнмент, шоу үзүүлбэр
  • Тэмцээн уралдаан

3 дугаар хэсэг: Энтертайнмент (16:00-21:00)

  • Хамтлаг дуучдын тоглолт
  • DJ
  • Artists

TomYo нь энэхүү үйл ажиллагаанд нэгдэхийг хүссэн нийгэмдээ хэрэгтэй зүйл хийж буй байгууллагуудаа үнэгүй асраар хангах боломжтой. Тиймээс та бүхэн бидэнтэй холбогдоорой.

Эцэст нь бид нэгдэж тус арга хэмжээг цаашид жил бүр тогтмол зохион байгуулж, боловсролын салбарынхан болон бүх насны иргэд хуран цугладаг томоохон хэмжээний эвент болгохоор зорин ажиллаж байна. Тиймээс тун удахгүй бүх мэдээлэл нээлттэй байдлаар цацагдах тул TomYo-ийн үндсэн сувгуудтай ойр байхыг хүсье.

Хамтдаа Монгол оюуны төлөө нэгдэцгээе.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.