Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Архангай аймгийн Өгий нуур орчимд үүссэн 120 тонн орчим хогийг төвлөрсөн хогийн цэгт хаяжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Архангай аймгийн Өгий нуур орчимд үүссэн 120 тонн орчим хогийг сумын төвийн төвлөрсөн хогийн цэгт хаяж зайлуулсан талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.

Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/240 дүгээр тушаалыг үндэслэн усан орчин бохирдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор томоохон гол, нуур тойрмын ойролцоо үйл ажиллагаа явуулж буй жуулчны бааз, гэр буудлууд, завьчид, хүнсний худалдаа үйлчилгээ үзүүлж буй иргэд, аж ахуйн нэгжүүдэд усны нөөцийг бохирдохоос хамгаалах, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдөж үйл ажиллагаагаа явуулах талаар заавар зөвлөмж өгч ажилласан.

Мөн Архангай аймгийн Өгий нуур орчимд үүссэн 120 тонн орчим хогийг Байгаль орчин, аялал жуулчлалын газар, сумын ЗДТГ-тай хамтран сумын төвийн төвлөрсөн хогийн цэгт хаяж зайлуулсан.

Түүнчлэн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн нутагт дахь Чулуут голын эрэг дагуу болон аялагчид ихээр очдог Зуун салаа мод орчимд шинээр үүссэн 12 тонн хог хаягдлыг багийн Засаг дарга, байгаль хамгаалагч орон нутгийн иргэдтэй хамтран цэвэрлэсэн байна.