Уншиж байна ...

Улсын Гуравдугаар төв эмнэлэг эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа үндсэн цалинг 40%-аар нэмж, ₮1.2 сая болгов

Д.Тэмүүлэн, ikon.mn
2022 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Гуравдугаар төв эмнэлэг эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа үндсэн цалинг 40 хувиар нэмжээ. Ингэснээр тухайн эмнэлгийн ажилчдын үндсэн цалин 1,200,000 төгрөг болж байгаа аж.

Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжсэнээр эмч, ажилчдадаа ур чадвар, ажлын гүйцэтгэл, хариуцлага, тусламж үйлчилгээний чанар, үр дүнгээр нь цалин хөлсийг нэмэгдүүлэх боломж бүрдээд байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

зураг