Уншиж байна ...

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үертэй байгаа голууд

П.Зоригт, IKON.MN
2022 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Голуудын усны түвшин нэмэгдэж байгаа тул үер усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. 

Өнөөдрийн байдлаар (2022.08.05) Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Тэрэлж, Туул голын зүүн хажуугийн Хурх, Барх, Балж зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 сантиметр нэмэгджээ. Үүр гол үерийн түвшнийг 25 сантиметр давсан байна. Хархираа, Хэрлэн, Халх, Улз голын адгаар усны түвшин 5-35 сантиметрээр нэмэгдсэн хэвээр байгаа юм.

Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн зарим хэсгээр бороо орох тул гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимжил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх нөхцөл бүрдэнэ. Иймд дээр дурдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж буй хүмүүсийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.

 

Эх сурвалж: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар