Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол орны 17 аймгийн 137 сум тарваган тахлын эрсдэлт бүсэд хамаарч байна

П.Зоригт, IKON.MN
2022 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын эрсдэлт нутагт хамаардаг байна. 

Тарваган тахлын халдвар дөрөвдүгээр сараас идэвхжиж, наймдугаар сар болон есдүгээр сард идэвхжлийн оргил үедээ хүрдэг аж. Энэ нь улирлын шинж чанартай өвчин бөгөөд аравдугаар сарын дунд үеэс намжмал байдалд ордог.

Голомтот нутгийн хүн ам, тарвага агнах сонирхолтой иргэд, тарвага, тарваганы түүхий эд, бүтээгдэхүүнийг хууль бусаар борлуулдаг иргэд өртөмтгий бүлэгт хамаардаг гэдгийг Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж: 

  • Тарваганы түүхий эдийг уламжлалт эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх
  • Тарвага агнахгүй махыг нь идэхгүй байх
  • Тарваган тахлын вакцинд хамрагдах
  • Тарваганы сэг зэм болон үхэж байгаа тарвагатай тааралдвал харьяа газрын Эрүүл мэндийн төвд яаралтай мэдэгдэхийг зөвлөлөө.
зураг