Уншиж байна ...

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И наймдугаар сарын 7-8-нд Монгол Улсад айлчилна

Б.Манлай
2022 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 2022 оны наймдугаар сарын 7-8-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И нар хэлэлцээ хийнэ.

Мөн хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлууд, тухайлбал эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хилийн боомтуудын үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлаар ярилцаж, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцох хөтөлбөртэй байна.

"Уг айлчлалаар Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц болон Багануурын цахилгаан станцтай холбоотой хоёр томоохон төслийн санхүүжилт эцэслэн шийднэ. Ингэснээр энэ намраас усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил эхлэх болно. Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц таван жилийн дотор ашиглалтад орох боломжтой" хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэж байв.