Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Байгалийн үзэсгэлэн цогцолсон ХӨВСГӨЛ

Б.Жаргалмаа, IKON.MN
2022 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий сумдыг нэг бол Хөвсгөл аймгийн Хатгал. 

Дэлхийн цэнгэг усны нөөцийн 2%, Монгол Улсын цэнгэг усны нөөцийн 70 гаруй хувийг дангаар бүрдүүлдэг, Хатгал  сумын нутагт орших Хөвсгөл нуурын цогцолборт газрыг 2022 оны зургаадугаар сарын 15-ны өдөр ЮНЕСКО-ийн Дэлхийн шим мандлын сүлжээнд бүртгэсэн.

Цар тахлаас хойш энэ онд Монгол Улсыг зорих жуулчдын тоо нэмэгдээд буй. Оны эхнээс долдугаар сарын байдлаар Монгол Улсад ирсэн жуулчдын тоо 100,000 давсан талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам мэдээлсэн. 

Тэгвэл долдугаар сарын 15-ны байдлаар сарын хугацаанд дотоодын 94,355, гадаадын 8,000 жуулчин Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт нэвтэрчээ. БОАЖЯ-ны мэдээллээр зөвхөн Үндэсний баяр наадмын өдрүүдэд 2,561 хүн тус байгалийн цогцолборт газарт нэвтрэхээр 768,301 төгрөгийг цахимаар төлсөн байна. 

Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт мөн хатуу хучилттай зам шинээр барихаар болсон. Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 32.4 километр, Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5 километрт хатуу хучилттай авто зам барих ажлыг дөрөвдүгээр сараас эхлүүлсэн бөгөөд 2023 онд бүрэн ашиглалтад орох юм.

Гэрэл зургийг MPA агентлаг. 2022.07.31. Хөвсгөл аймгийн Хатгал сум: