Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

MIT-ийн инженерүүд хүний биеийн дотор талыг дуранддаг наалт зохион бүтээжээ

Р.Түвшин, iKon.mn
2022 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Массачусетсийн Технологийн Их сургуулийн (MIT) мэргэжилтнүүд хүний биеийн дотор эрхтнийг дуранддаг, шуудангийн маркийн хэмжээтэй наалт зохион бүтээжээ.

Уг наалтыг ашиглан 48 цагийн турш хүний аль нэг дотор эрхтний ажиллагааг харах, хянах боломжтой юм байна.

Өөрөөр хэлбэл энэ нь зүүдэг хэт авианы оношлуур ажээ. 2:3 см хэмжээтэй наалтыг ашиглан зүрх судасны өвчнүүд, жирэмсний хүндрэлүүд, хэд хэдэн төрлийн хорт хавдрыг оношлох, хянах боломжтойг зохион бүтээгчид нь Science сэтгүүлд бичжээ.

“Биеийн өөр өөр хэсэгт зориулагдсан наалтуудыг багцлан худалддаг цаг ирэх гэж байна. Өмсөж зүүдэг (wearable electronics) төхөөрөмж болон дүрс оношилгооны салбарт хувьсгал хийж чадах бүтээл гэдэгт бид итгэлтэй байгаа” гэж MIT-ийн механик инженерчлэл, хүн ба байгалийн инженерчлэлийн сургуулийн профессор Шуанхэ Жао хэвлэлд ярьсан байна.

Одоогоор зураг дамжуулахын тулд наалтыг компьютертой кабелаар холбодог бөгөөд утасгүй холболттой хувилбарыг бүтээхээр ажиллаж байгаа гэнэ.

Ингэснээр хүмүүс биедээ зүүсэн наалтыг гар утастайгаа холбож, хиймэл оюунд суурилсан алгоритмаар өвчнөө оношлуулдаг болох юм байна.

 

Эх сурвалж: Business Insider