Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Тусгай хамгаалалттай газартай холбоотой цахим орчинд явагдаж байгаа бүх зар мэдээллийг хянаж ажиллаж байна"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Байгаль орчин, аялал жуулчлалын Б.Бат-Эрдэнэ Тусгай хамгаалалттай газартай холбоотой цахим орчинд явагдаж байгаа зар мэдээллийг хянаж ажиллаж байна. Горхи-Тэрэлжийг газрын наймааны бүс болгохгүй хэмээн фэйсбүүк хуудсаараа мэдэгджээ.

Тэрбээр "Богдхан уулын дархан цаазат газрыг газрын наймааны бүс болгосонтой адилаар бусад газруудыг ийм болгохгүй.

Горхи-Тэрэлж бол жинхэнэ утгаараа аялал жуулчлалын бүс болж хөгжих ёстой.

Тусгай хамгаалалттай газартай холбоотой цахим орчинд явагдаж байгаа бүхий л зар мэдээллийг хянаж ажиллаж байна" гэсэн байна.