Уншиж байна ...

Б.Буянтогтох: Баяр наадмын өдрүүдэд 26 хүүхэд мориноос унаж, бэртсэн тохиолдол бүртгэгдсэн

Т.Саран, iKon.mn
2022 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл Мэндийн Яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Баяр наадмын үеэр эрүүл мэндийн салбарын өгсөн тусламж үйлчилгээний мэдээлэл болон эрт илрүүлгийн явцын талаар ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Баяр наадмын өдрүүдэд нийт 1,674 эх амаржиж, 1,684 хүүхэд эсэн мэнд төрсөн. Энэ сарын 8-17-ны хугацаанд 11,651 хүнд үзлэг хийгдсэн. Хөдөө орон нутгаас 2,489 хүн ирж үйлчлүүлсэн. Энэ хугацаанд 587 хүн яаралтай журмаар мэс засалд орсон.

Түргэн тусламжийн үйлчилгээг 22,357 дуудлага хүлээж авсны 551 нь төрхийнх байсан.

Мөн баяр наадмын өдрүүдэд 26 хүүхэд мориноос унаж, бэртсэн тохиолдол бүртгэгдлээ. Таван хүүхэд зөөлөн эдийн гэмтэлтэй, 21 нь гэмтэлгүй байсан байна. Эрт илрүүлэгт өнөөдрийн байдлаар 241 мянган хүн хамрагдаад байна" гэв. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/765152731287391