Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Turkish Airlines суудал дүүргэлтийн дээд амжилтаа тогтоожээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Туркийн үндэсний агаарын тээвэрлэгч Turkish Airlines компани долдугаар сарын 15-ны өдөр суудал дүүргэлтийн дээд амжилтаа тогтоожээ.

“Өчигдөр бид 260,000 гаруй зорчигчид үйлчилж, нийт нислэгүүдийн суудал дүүргэлт 87 хувь давлаа. Энэ бол Turkish Airlines компанийн түүхэнд хамгийн өндөр ачаалалтай өдөр байлаа” гэж Бямба гарагт тус компанийн хэвлэл мэдээлэл хариуцсан дэд ерөнхийлөгч Яхья Устун твиттер хуудсандаа мэдээлсэн байна.

Turkish Airlines компани 1933 онд таван нисэх онгоцтой байгуулагдаж байсан бол өнөөдөр 380 нисэх онгоцоор дэлхийн 129 улсын 335 чиглэлд нислэг үйлддэг болжээ.

 

Эх сурвалж: Anadolu