Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Туул голын эрэг дагуух хогийг цэвэрлэж байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг
БОНХЯ

Дундговь, Төв аймаг, Туул голын сав газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт хог хаягдлыг цэвэрлэх арга хэмжээг зохион байгуулж байгааг салбарын яамнаас мэдээллээ.

Тухайлбал Төв аймгийн Зуунмод сумын хэмжээнд цэвэрлэгээ зохион байгуулж, нийт 209 төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын 3,785 иргэн оролцож, 378.3 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна.

Туул голын сав газрын захиргаанаас ус ашиглагч 130 гаруй аж ахуйн нэгжид хог хаягдал цэвэрлэх тухай албан тоот хүргүүлж, үүссэн хог хаягдлыг цэвэрлэх ажил үргэлжилж байна.

Харин Дундговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас 14 сумын хэмжээнд "Ангилъя-Ариглая-Ашиглая" аяныг аймгийн төв Сайнцагаан суманд "Хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах бичил тэтгэлэгт уралдаан" зарлажээ. Тус аймагт усны нөөцийг хомсдох бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор 160 булаг, нуур тойрмын 40909.29 га усны сан бүхий газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч долоон сумын 60 булгийг тэмдэгжүүлсэн байна.