Уншиж байна ...

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн УДШ-ийн шүүгчид нэр дэвшигчид рүү давшлав

А.Төгөлдөр, iKon.mn
2022 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:18 2022/07/06

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/e4UKeJJAJ-/

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудлыг хэлэлцэхтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Үндсэн хуулийн цэц өнгөрсөн зургаадугаар сарын 27-нд байж боломжгүй шийдвэр гаргасан. Манай Үндсэн хуульд сонгуулийн холимог тогтолцоо буюу хувь тэнцүүлсэн агуулга байдаггүй. 1991 оны аравдугаар сарын 15-нд Бага хурлаар холимог тогтолцоог Үндсэн хуульд оруулах санал хураалт явуулахад унасан. Үүнийг үндэслээд 2016 онд Үндсэн хуулийн цэц 05 тоот дүгнэлт гаргаж Үндсэн хуульд холимог тогтолцооны агуулга байхгүй гэж дүгнэсэн. Гэтэл зургаан жилийн дараа энэ шийдвэрээ эргэж хараад цуцалчихсан. Та бүхэн үүнийг юу гэж үзэж байна вэ.

Хоёрдугаарт, би Улсын дээд шүүхэд хандан Үндсэн хуулийн цэцэд илгээсэн гурван гишүүнээ буцаан тат гэдэг шаардлага тавьсан. Та бүхэн УДШ-ийн шүүгчээр очихоороо энэ асуудалд яаж хандах вэ.

УДШ-ийн шүүгчид нэр дэвшигч Н.Баярмаа: Шүүгчийн ёс зүйн хүрээнд урьдчилан хариулах боломжгүй байна. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн цэц гаргасан шийдвэрийнхээ талаар өөрөө тайлбар өгөх нь хуульд нийцнэ. Энэ асуудлаар миний бие ямар нэгэн тайлбар хийх нь шүүгчийн ёс зүйн дүрэмд нийцэхгүй.

УДШ-ийн шүүгчид нэр дэвшигч Д.Батбаатар: Улсын дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулиар тайлбар гаргах эрхтэй. Үндсэн хуулийн маргаантай асуудлыг Үндсэн хуулийн цэц шийддэг. Энэ тохиолдолд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг зөв, буруу гэх эрх хэмжээ бидэнд байхгүй.

Хоёрдугаарт, цэцийн гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой асуудлын тухайд шүүгч хүн өөрт ирээгүй, хэрэг, материалыг нь судлаагүй аливаа асуудлаар дүгнэлт гаргах нь хориотой байдаг.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Та хоёр төрийн эрх барих дээд байгууллагын хэлэлцүүлэгт оролцож байна. Гэтэл та хоёр шүүх хуралд оролцож байгаа юм шиг хариулт өгч байна. Би та хоёрыг ойлголоо. Та хоёр халаасны улсууд юм байна.

Ийм хүмүүсийг яах гэж оруулж ирсэн юм С.Бямбацогт оо. Чи ийм нэг хоёр юм оруулаад ирсэн байна. Эд нар Ховдынх уу. Гарал үүслийг нь судалж үзэх хэрэгтэй.

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт: Ц.Даваасүрэн гишүүн ээ, хуулиа унш. Өөрт нь таалагдахгүй хариулт өгөхөөр хууль бус, чадваргүй, тэнэг хүн болж харагддаг. Таалагдсан хариулт өгөхөөр их шударга хүн болж харагддаг. Ийм байж болохгүй.

Энэ хүмүүсийг би оруулж ирээгүй. Шүүхийн тухай хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөлөө шүүгчийн сонгон шалгаруулалт явуулаад, хамгийн өндөр үнэлгээ авсан хүмүүсийг шалгаруулсан. Үүнийгээ УИХ-д танилцуулснаар, нэр дэвшигчийн сонсголын зохион байгуулсан. УИХ нэр дэвшигчидтэй танилцах үүрэгтэй.

15:37 2022/07/06

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудлыг хэлэлцэж байна. Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Д.Батбаатар, Н.Баярмаа нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам танилцуулав.

Дэмбэрэлийн Батбаатар, Нямдоогийн Баярмаа нар нь хууль зүйн боловсролтой байх, гучин таван нас хүрсэн, Монгол Улсын иргэн байх, шүүгчид нэр дэвших үед яллагдагчаар татагдаагүй байх, шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй болохыг тогтоосон эрх бүхий эмнэлгийн мэргэшсэн эмчийн магадлагаатай байх, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан байх зэрэг хуульд заасан шалгуур хангасан байдлыг танилцуулгадаа дурдлаа. Мөн сонгон шалгаруулалтад тэнцсэн байдлын талаар хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад хамгийн өндөр оноо авч, эхний байранд эрэмбэлэгдсэнийг танилцуулав.

зураг
 
Дэмбэрэлийн Батбаатар нь Улаанбаатар хотод төрсөн, 45 настай. Нийслэлийн 78 дугаар сургууль, “Их Засаг” дээд сургууль төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, бакалавр, “Их Засаг” олон улсын сургуульд хууль зүйн магистр хамгаалсан. “Хүчит шонхор” ХХК-д байцаагч, Баянгол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн нарийн бичгийн дарга, Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн шүүхийн шүүгчээр ажилласан ба 2011 оноос хойш одоог хүртэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчээр ажиллаж байна. Төрийн албанд 22 жил, шүүгчээр 17 жил ажиллажээ.

зураг
 
Нямдоогийн Баярмаа нь 1978 онд Хэнтий аймагт төрсөн, 44 настай. Хэнтий аймагт бүрэн дунд сургууль, Монгол Улсын Их Сургууль төгссөн.  Монгол Улсын Их Сургууль, Япон Улсын Кюшүгийн их сургуульд хууль зүйн ухааны магистр, Япон Улсын Нагояагийн их сургуульд хууль зүйн ухааны доктор цол хамгаалсан. Эрх зүйч мэргэжилтэй. “Отгонтэнгэр” их сургуульд багш, Улсын Их Хурлын Тамгын газарт хуулийн зөвлөх, Хууль зүйн яаманд ахлах мэргэжилтэн, “MDS” ХХК-д хуульч, өмгөөлөгч, Хөгжлийн банканд хуулийн зөвлөх, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгч, 2016 оноос хойш Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байна. Төрийн албанд 13 жил 4 сар, шүүгчээр 7 жил ажиллаж байгаа аж. 

14:19 2022/07/06

УИХ-ын 2022 оны хаврын чуулганы сүүлчийн хуралдаан эхэллээ. 