Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Гүрбазар: Уул ус, нутаг орон, Монголоо гэж явахад хүнд их буян ирдэг юм байна гэж бэлгэшээж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Соёлын гавьяат зүтгэлтэн Шагдарсүрэнгийн Гүрбазарын туурвисан, эх орноо магтан дуулж, эх оронч сэтгэлгээг уншигч олон түмэн, хүүхэд, залууст түгээн дэлгэрүүлсэн “Би Монголоороо гоёдог”, “Би Монголтойгоо адилхан”, “Монголын үнэртэй салхи” бүтээлүүдэд өнөөдөр Монгол Улсын Төрийн шагнал хүртээлээ.

Шагналаа авсных нь дараа түүний сэтгэгдлийг хуваалцахад тэрбээр "Цуврал, чандманилсан бүтээлд минь Төрийн соёрхол хүртээлээ. Би маш их баярлаж байна. Би өглөө зүүдэлж сэрдэг, шүтэж, залбирч явдаг зүйлээ бичдэг. Тэрийг минь төр соёрхсонд маш их баяртай байна. Хамтарч дуу зохиосон хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, Л.Балхжав, А.Отгонбаяр нартаа баярлалаа. 

2008 оны олимп дээр Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган аварга болоод, олимпын дэвжээн дээр "Би Монголоороо гоёдог" шүлгийг уншиж байсан, Э.Бадар-Уугандаа баярлалаа. Наадмаар 500 хүүхэд энэ шүлгийг минь зэрэг уншиж байхыг хараад би баярлаж, огшиж байсан. Миний Монголын ард түмэн надад энэ шагналыг авч өглөө. 

Уул ус, нутаг орон, Монголоо гэж явахад хүнд их буян ирдэг юм байна гэж бэлгэшээж байна.

Ардын төрийн баяр их наадмын мэндийг та бүхэндээ хүргэе. Монголоороо гоёж, Монголоороо омогшиж, сайхан наадацгаая" хэмээв. 

https://fb.watch/e4Obanjghx/