Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бат-Эрдэнэ: Монголоос Чежү рүү аялсан иргэдийн дундаас хоёр хүн очоод коронавирусийн халдвар авсан

Н.Урантулга, iKon.mn
2022 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өгсөн.

Энэ үеэр тэрбээр “Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/-ийн гаргасан мэдээллээр Монгол Улс COVID-19-ийг давсан таван орны нэгээр бичигдэж байгаа. Харин бусад улсад коронавирусийн халдвар байгаа гэдгийг мартаж болохгүй.

Тухайлбал, одоо Чежүд очоод үлдсэн гэх 23 иргэний асуудал яригдаж буй. Үүнтэй холбоотойгоор бид өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын Элчин сайдын яамнаас албан бус байдлаар тодруулж, уулзсан. Ингэхэд тухайн аяллын баг дотор байсан хоёр хүн Чежүд очоод COVID-19-ийн халдвар авсан байна.

Тэгэхээр цар тахлын зарим хязгаарлалт бусад улсад мөрдөгдөж байгааг мартаж болохгүй. Мөн Монгол Улсад ирэхэд PCR шинжилгээ шаардахгүй. Харин буцаад явахад нь тухайн орны цар тахлын эсрэг тэмцэх ажиллагааны хүрээнд PCR шинжилгээний хариу эсвэл халдвар авсан тохиолдолд 7-14 хоногийн тусгаарлалтын горимууд хөндөгдөж байгаа" хэмээн сэтгүүлчийн асуултад хариулсан юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/601266701305842