Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын 2021 оны ХӨРӨНГӨ ба ОРЛОГО

Б.Дэлгэр, iKon.mn
2022 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2021 оны хөрөнгө, орлогыг нэгтгэн ил болгоод буй. 

Эндээс төрийн гурван өндөрлөгийн хөрөнгө орлого цар тахал үргэлжилсэн 2021 онд хэрхэн өөрчлөгдсөнийг хүргэж байна. 

У.Хүрэлсүх Ерөнхий сайдын албаа өгч, Ерөнхийлөгч болсноор нийт хөрөнгө, орлого нь 2020 оныхоос 13 сая төгрөгөөр буурч, 2.4 тэрбум төгрөг болжээ. Түүний хөрөнгө орлогод дотоодын хадгаламж хамгийн өндөр дүнг эзэлж байна. Ерөнхийлөгч нийт 1.69 тэрбум төгрөгийн мөнгөн хадгаламжтайгаа мэдүүлсэн нь 2020 оныхоос өөрчлөгдөөгүй ажээ. Түүний өөрийн орлого 13 сая төгрөгөөр буурсныг эс тооцвол бусад хөрөнгө, орлогод өөрчлөлт гараагүй болохоо АТГ-т мэдэгджээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар 2021 оны байдлаар нийт 2 тэрбум төгрөгийн хөрөнгө, орлоготой болохоо мэдүүлсэн байна. Түүний хөрөнгийн дийлэнх хэсэг буюу 1.17 тэрбум төгрөгтэй дүйх хэсгийг орон сууц, барилга байгууламж эзэлж байгаа бол гэр бүлийн орлого болох 217 сая төгрөг хөрөнгө, орлогод хоёр тооцогдохуйц томоохон хувийг эзэлжээ. 

УИХ-ын дарга 220 сая төгрөгийн зээлтэй бол 115.9 сая төгрөгийн хадгаламжтай байна. 

График 1. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын 2021 оны ХОМ

Төрийн гурван өндөрлөгөөс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө, орлогоороо гуравт бичигдэж байгаа ч 2020 онтой харьцуулахад 109 сая төгрөгөөр өссөн болохыг АТГ-ын ХОМ харуулж байна. 

Түүний орлого 15.8 сая төгрөгөөр буурсан бол 

  • орон сууц, барилга байгууламж 47.3 сая  
  • тээврийн хэрэгсэл - 2 сая
  • мал аж ахуй - 72.2 сая
  • үнэт эдлэл - 7 сая төгрөгөөр тус тус өссөн гэж мэдүүлжээ. 

График 2. 2020 болон 2021 оны ХОМ-д гарсан өөрчлөлтүүд