Уншиж байна ...

Илон Маск твиттер хуудсаа шинэчлэлгүй есөн өдөр болсон нь сүүлийн дөрвөн жилийн хамгийн урт завсарлага болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Америкийн тэрбумтан Илон Маск сошиал сүлжээний идэвхтэй хэрэглэгч гэдгээрээ алдартай.

Тухайлбал тэр Твиттер хуудсаа бараг өдөр бүр шинэчилдэг ба одоо тус платформыг $44 тэрбумаар худалдаж авахаар наймаалцаж байгаа.

Баасан гарагт тэр Ромын Пап ламтай уулзсан тухайгаа мэдээлсэн байна. Үүнээс өмнө Маск есөн өдрийн турш ямар ч мэдээлэл нийтлээгүй байжээ.

Wall Street Journal тэрбумтны Твиттер хэрэглээний статистикийг судлаад энэ нь 2018 оны нэгдүгээр сараас хойш хамгийн урт хугацаагаар сошиал сүлжээнд идэвхгүй байсан тохиолдол болохыг тогтоосон байна.

Ромын Пап ламын дэргэд өсвөр насны дөрвөн хүүтэйгээ зогсож буйг харуулсан гэрэл зургийг Маск хуудсандаа нийтэлжээ. Тэрбээр найман хүүхдийн эцэг юм.

Америк тэрбумтан Ромын Католик сүм хийдийн тэргүүнтэй хаана, ямар зорилгоор уулзсан нь тодорхойгүй байна.

Дэлхийн томоохон сошиал платформуудын нэг Твиттерийг тэр $44 тэрбумаар худалдаж авах саналыг энэ оны дөрөвдүгээр сард анх тавьж байв. Гэвч сүүлд тэр Твиттерийн хэрэглэгчдийн хэдэн хувь нь бот буюу бодит хүн биш болохыг мэдэх хүртлээ хэлцлийг үргэлжлүүлэхээс татгалзсан нь наймааны явцыг удаашруулаад байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters