Ардчилсан Намын XIV их хурал өнөөдөр Соёлын Төв Өргөөнд болох үеэр С.Эрдэнийг түлхэн унагаж, зодож буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын Хэвлэл Мэдээллийн Төв "Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соёлын төв өргөө”-нд 2022 оны долдугаар сарын 2-ны өдрийн 13:00 цагийн үед Ардчилсан Намын 14 дүгээр их хурал зохион байгуулагдах явцад тус намын гишүүн “А” нь хурлын заалны тайз руу гарч үг хэлж байсан “Э”-г түлхэн унагаж, бие, эрх чөлөөнд нь халдсан асуудлаар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирүүлсэн.
Уг дуудлагын дагуу Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс шалгалтын ажиллагаа явуулж байна" гэв.