Уншиж байна ...

ТАНИЛЦ: Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслээс авах авто зам ашигласны суурь хураамж

А.Намуун, iKon.mn
2022 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Авто зам ашигласны төлбөрийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг Нийслэлийн ИТХ-аар өчигдөр/2022.07.01/ баталсан байна. Авто зам ашигласны төлбөрийг жилд нэг удаа төлдөг журамтай.

Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслээс:

  1. Суудлын автомашинд 20-40 мянган төгрөг
  2. Ачааны автомашин ангиллаас хамаарч 40-70 мянган төгрөг
  3. Автобус 40-60 мянган төгрөг
  4. Механизм 30-60 мянган төгрөг
  5. Мотоцикл, мопед 10 мянган төгрөг
  6. Цистерн 50 мянган төгрөг
  7. Чиргүүл 30 мянган төгрөгийн суурь хураамж авахаар тогтоожээ.
Харин Улаанбаатар хотын шалган бүртгэх товчоогоор нэвтрэх орон нутгийн тээврийн хэрэгслийн хувьд суудлын тоо, даац, тонн зэргээс хамаарч 1,000-5,000 төгрөг байхаар баталсан байна.