Уншиж байна ...

“Борщийн дайн”-д Украин Оросыг ялав

Т.Давааням, ikon.mn
2022 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

НҮБ-ын соёлын агентлаг Юнексо өчигдөр Украины уламжлалт “борщ” шөлийг хадгалж хамгаалах шаардлагатай, хүн төрөлхтний соёлын ховордсон өвийн жагсаалтад бүртгэжээ.

Уг хоолыг Украинаас гадна Орос, хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнууд, Польш улсын иргэд хүнсэндээ өргөнөөр хэрэглэдэг.

Оросын зэвсэгт хүчин газар нутагт нь халдан довтолсонтой холбоотойгоор Юнеско борщ шөлийг соёлын өвөөрөө бүртгүүлэх Украин улсын хүсэлтийг түүхэндээ анх удаа шуурхай горимоор шийдвэрлэсэн байна.

“Украины эсрэг эзлэн түрэмгийлэх дайн соёл уламжлалд нь заналхийлж буй тул яаралтай горимоор шийдсэн” тухай Украины гадаад хэргийн дэд сайд Эмине Джеппар мэдэгджээ.

Оросын тал уг хоолыг өөрийн соёлын нэг хэсэг мэтээр суртал нэвтрүүлэгтээ ашиглаж байсан юм.

“Борщ бэлдэх соёл Украиных гэдгийг батлах хэдэн зуун хуудас баримтыг бид гаргаж чадна. Борщийн дайнд бид яллаа” гэж Украины алдартай тогооч Евген Клопотенко сошиал хуудсандаа бичжээ.

ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова “Манай борщийг хамгаалалтад авах шаардлага байхгүй” гэж сошиал хуудсандаа бичээд Юнескогийн шийдвэрийг Киевийн дэглэмийн хэт үндсэрхэг үзлийн илрэл гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

 

Эх сурвалж: Reuters