Уншиж байна ...

Уран зургийг тусгасан ноолууран эдлэлийн "Наадам" коллекцоос

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Говь кашмераас гаргаж буй “Наадам коллекц"-ийн нээлт өнөөдөр Улаанбаатар Галерейд боллоо. Үндэсний их баяр наадамд зориулан урласан тус коллекцийг төрийн соёрхолт, зураач С.Саранцацралттай хамтран бүтээсэн онцлогтой гэдгийг зохион байгуулагчид хэлж байв. Урлагаар дамжуулан хувь хүний ялгаатай байдлыг эрхэмлэхийг зорьсон “Наадам” коллекц өнөөдрөөс худалдаанд гарч эхэллээ.

"Монголын талд ургадаг бүхий л ургамал, цэцгийг энэ зуны коллекцод оруулахыг хичээсэн"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Артистын уран бүтээлийг зөвхөн хананд өлгөөстэй байдгаар төсөөлөх нь бий. Харин одоо уран бүтээлийг өөрийн бие дээр өмсөх боломж бүрдээд байна хэмээн Төрийн соёрхолт, зураач С.Саранцацралт ярьсан юм. Мөн тэрбээр "Үзэсгэлэнгийн маань нээлт шиг үйл явдал болж байна. Монголын талд ургадаг бүхий л ургамал, цэцгийг энэ зуны коллекцод оруулахыг хичээсэн. Байгаль өөрөө маш олон өнгөтэй. Тэр бүх өнгөөр наадмын уур амьсгалыг мэдрүүлэхийг зорилоо. Ноолууран эдлэл бол зөвхөн өвөл даарахаар хэрэглэдэг материал бус хэрэглээнээс хальж байна гэсэн үг. Бид урлагийг хэрэглэж байна" хэмээн хэллээ. 

"Цэвэр ноолууран даавуун дээр хүссэн зургаа хэвлүүлж, дөрвөн төрлийн хэмжээгээр жаазлуулах боломжтой"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Говь ХК-ийн Борлуулалт, дизайн, үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Б.Болормаа "Бид жил болгон наадамчдадаа зориулж шинэ коллекц гаргадаг. Энэ жилийн "Наадам" коллекцийг Төрийн соёрхолт, зураач С.Саранцацралттай хамтарч урласан. Монгол ахуйг тусгасан уран бүтээлийг хувцас загвар дээр буулгаж буйгаар онцлогтой. Зураачийнхаа санааг оёмол, сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн болгондоо тусгаж, хэрэглэгчдэдээ барьж байгаад таатай байна. Түүнчлэн моделиудаа сонгохдоо нийгмийн тэгш эрхийг харуулах зорилготой байсан. Гадаад төрхөөр ялгах бус, хүн ёсоор харьцаж энэрэнгүй байх ёстой гэдэг утгаар моделиудаа сонгосон" гэдгийг хэллээ.  

Өмнө нь зөвхөн цаасан дээр хэвлэсэн зургийг л жаазлуулж өлгөнө гэдэг ойлголт байсан. Тэгвэл цэвэр ноолууран даавуун дээр хүссэн зургаа хэвлүүлж, дөрвөн төрлийн хэмжээгээр жаазлуулах боломжтой болсон талаар Говь ХК-ийн төлөөллүүд хэлж байв. 

Говь ХК-ийн Дизайн хөгжүүлэлтийн газрын захирал А.Учрал "Бид зуны улиралд тохирсон нарийн даавуун ноолуурыг бүтээгдэхүүндээ илүү онцолж өгсөн. Зураачийн уран бүтээлийг ноолууран шаль дээр буулгаж өгснөөр өдөр тутамдаа уран бүтээл өмсөж зүүж байна гэсэн үг.

Эрэгтэй загвар дээр минимал урсгалыг барьсан. Олон өнгийн хээ гэхээс илүүтэй зөвхөн хар цагаан өнгийг сонгосон гэсэн үг. Тиймээс ч эмэгтэй, эрэгтэй хүйс харгалзахгүй өмсөх боломжтой. Манай загвар таалагдаж байгаа дэлхийн иргэн болгонд бид бүтээгдэхүүнээ хүргэхийг зорьдог" хэмээн коллекцийн загварыг танилцуулав. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Наадам" коллекцийн модель У.Лаура "Уран зураачтай хамтарсан коллекцийн моделоор анх удаа ажиллаж байна. Тиймээс ч сэтгэгдэл маш өндөр байна. Миний хувьд тэмээн жинтэй шалийг онцолж өмслөө. Энэ жилийн коллекцийн онцлог нь Cashmer for all буюу бүх хүнд ноолууран бүтээгдэхүүнийг танилцуулах, хэрэглээ болгох онцлог юм. Энэ үүднээс Говь брэндийн маань зураг авалт өвөрмөц болсон. Өнгө төрхөөс гадна нийгмийн бүх давхарга оролцуулснаар онцгой болсон болов уу" гэлээ. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Казахстан улсаас ирж, тус коллекцийн моделиор ажиллаж буй Азиа Марат "Би 19 настайгаас загвар өмсөж эхэлсэн. Монголд найман нас хүртлээ амьдарсан. Энэ жил төрсөн нутагтаа ирсэндээ маш их баяртай байна. Монголын үндэсний хувцас бусад загваруудаас олон төрлийн онцлогтой. Дэлхийд танигдсан ноолууран бүтээгдэхүүнийг өмсөж, шинэ коллекц танилцуулсандаа таатай байна. Кашмер биед үнэхээр эвтэйхэн байдаг" гэлээ. 

"Наадам" коллекцийн зарим загварыг танилцуулж байна.